СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-03-02

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажиллах үед татварын бодлогоор дэмжих, урт хугацаатай, хүү багатай зээл олгох хүсэлт их гарч байсан юм.

Энэ дагуу Засгийн газраас "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолд татварын дэмжлэг үзүүлэхээр тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2023 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулсан. Ингэснээр:

– Газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил,

– Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн,

– Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөөд байна.

Мөн импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас чөлөөлжээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.34

Хүнсний хувьсгал нэр дор хичнээн ч бололцоо олгоод ард түмэнд ирэхгүй, хулгайчууд хувааж аваад үйлдвэрээ шинэчилээд үнээ нэмээд татвар ч их төлөхгүй, тэтгэврийн би сүү амсдаг болсон, одоо үнэрлэдэг болох нь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.