БОАЖЯ-ны харьяанд ажиллаж байсан Ойн судалгаа, хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Д.Мөнхбат бусдаас хахууль авсан хэрэгт холбогджээ. Түүний хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа ойн арчилгаа, цэвэрлэгээ, мужаан цех, мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЭБЭЭ ХХК-ийн захирал Ц.Эрдэнэсүхээс зургаан сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгагдаж буй гэнэ. Тус компани нь Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт ойн цэвэрлэгээ хийх гэрээ байгуулахын тулд дээрх хэмжээний хахууль нийтийн албан тушаалтанд өгсөн аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.