Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсад 2023 оны 02 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд ажлын айлчлал хийжээ.
Айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд, Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Саудтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.
Тухайлбал, дээд, өндөр түвшний айлчлал, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч болон байгаль орчны чиглэлийн асуудлуудаар ярилцав.
Мөн Саудын Арабын Хаант Улсын Эрчим хүчний яамтай уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, сэргээгдэх эрчим хүч, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16, 17 дугаар бага хурал зэрэг сэдвүүдийн хүрээнд тодорхой санал солилцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.