ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт зоос залгисан хүүхэд тусламж авахаар ирсэн байна. Тус гадны биет хоолойн дээд хэсэгт байсан учир шингэн шахаж зориулалтын гуурсаар татаж гаргажээ.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт гадны биет залгисан бага насны хүүхэд иржээ. Рентген зураг авахуулахад хүүхэд зоос залгисан байсан бөгөөд улаан хоолойн нэгдүгээр нарийсалд буюу хамгийн дээрээ байсан учир шингэн шахаж зориулалтын гуурсаар татаж гаргажээ.
Гадны биет хэрэв улаан хоолойн хоёр, гуравдугаар нарийсалд орсон бол дурангийн аргаар авдаг гэж эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. ЭХЭМҮТ-д зоос, батерей гэх мэт гадны биет залгисан 0-16 насны хүүхэд өдөр бүр ирдэг тул эцэг эх асран хамгаалагчид бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг шаардлагатай байна.
Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойд гадны биет орвол хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй гэдгийг нэмж анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.