СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-02

Хил хамгаалах байгууллагын аварга малчин шалгарлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 0127 дугаар салбарын малын суурийн ахлагч, ахлах ахлагч О.Анхдаваа нь 2022 оны ажил үйлсээрээ манлайлж эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж үржүүлэн Хил хамгаалах байгууллагын “Аварга малчин”-аар шалгарлаа.

Аварга малчны шагналыг захирагч хурандаа Б.Гантөмөр гардуулан өгч, цаашдын ажлын амжилтыг хүссэн юм.

Энэ үеэр Хилийн цэргийн 0249 дүгээр салбарын малын суурийн ахлагч Т.Батбаатар, Хилийн цэргийн 0126 дугаар салбарын жагсаалын дарга ахлах ахлагч Т.Болд нарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа. 

Мөн мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэх ажилд манлайлан ажилласан Хилийн цэргийн 0275 дугаар ангийн Хөдөө аж ахуйн албаны дарга, малын их эмч, дэслэгч Б.Отгонбаатар Хил хамгаалах байгууллагын Хөдөө аж ахуйн тэргүүний алба хаагчаар шалгарлаа.

Шагналыг Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер, техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Б.Батхүү гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.