СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-02

🔴 Төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын захирагч нарын сургалт Сэлэнгэ аймагт эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт өнөөдөр Сэлэнгэ аймагт эхэллээ.

Энэхүү сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 1-4-нд болох юм.

Сургалтаар Ослын үеийн удирдлага, Удирдлагын манлайлал, харилцаа хандлага, мөн Онцгой байдлын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд Штабын дадлага, ажиллагааны удирдлагын сургалт зохион байгуулахаараа онцлогтой.

Сургалтын нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах нар оролцлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.