СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-02

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд “Зэлтэр” шалган нэвтрүүлэх боомт нээх боломжийг эрэлхийлж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын ерөнхийлөгчийн урилгаар тус улсад албан айлчлал хийлээ.

Сэлэнгэ аймаг ОХУ-ын БНБУ-тай олон жилийн турш найрсаг хамтын ажиллагаатай ажиллаж байгаа бөгөөд тэр дундаа эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллаж байна.

Өчигдөр /2023.03.01/ Засаг дарга Н.Лхагвадорж Буриад Улсын Засгийн газрын дарга С.Цыденовтой цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Тус уулзалтын хүрээнд манай талаас:

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд “Зэлтэр” шалган нэвтрүүлэх боомт нээх боломжийн тухай;

Түшиг сумын нутагт шинээр байгуулагдах нүүрсний уурхайн тухай;

Сэлэнгэ аймгаас Буриад улсад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх тухай;

Усан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлууд дээр хамтран ажиллах саналыг гаргалаа.

Буриад Улсын зүгээс:

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгэм, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэх;

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт нарсны суулгац тарих газар олгох;

2023-2024 онд Монгол Улсын Сэлэнгэ аймгийн сургуулийн сурагчид, оюутнуудыг Буриад улсын боловсролын байгууллагуудад сургах;

2023 онд болох Бүгд Найрамдах Буриад Улсын 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллах боломжтой эсэх асуудлаар санал солилцлоо.

Ийнхүү энэхүү албан айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймгийн гадаад харилцаа олон жилийн найрамдалт хөрш ОХУ-ын Буриад улстай улам бүр гүнзгийрч, салбар чиглэл бүрт хамтран ажиллах, үр шим нь Сэлэнгэчүүдэд тэгш хүрэх боломж нөхцөл бүрдэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.