СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-03-01

“Эх орончдын өдөр”-т зориулан бүх музейг үнэ төлбөргүй болгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн бүх музейг тав хоногийн турш үнэ төлбөргүйгээр үзүүлэхээр болжээ.

Тодруулбал, нийслэлийн хэмжээний бүх музейг энэ сарын 1-5-ны хооронд иргэдэд нээлттэй үзүүлэх юм байна. Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намын албан ёсоор байгуулсан түүхэн өдрийг 2016 оноос хойш “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

Монгол Улсын түүхийн дурсгал болсон музейг ийнхүү иргэдэд нээлттэй үзүүлэх нь олон талын ач холбогдолтой юм. Аливаа улсыг өнгөрсөн түүхгүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл өнгөрсөнд үлдсэн түүхийн гэрч нь музейд хадгалагдан үлддэг гэдэг утгаараа ард иргэд төдийгүй хүүхэд багачууд музейг олноор үзэж сонирхон, улс эх орныхоо өнгөрсөн түүхтэй танилцаж байна.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор ирэх амралтын өдрөөр музей үзэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Үнэ төлбөргүй үзүүлж байгаатай холбоотойгоор ачаалал ихэссэн ч нөгөө талдаа иргэд энгийн өдрүүдэд гэр бүлээрээ, үр хүүхдээ дагуулан музей үздэг соёлд суралцах сайн жишиг тогтох боломж гэж харах хүмүүс ч олон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.