СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БЗД-ийн долоон хорооны Засаг даргад прокурорын мэдэгдэл хүргүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Прокурорын байгууллага 2023 оны хоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 171 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад гурван шаардлага хүргүүлжээ. 

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд есөн мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

  • Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүргийн нутаг дэвсгэрт 2022 онд үйлдэгдсэн Дээрэмдэх гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд урьд оноос 57 хувиар өссөн байна. Тиймээс дээрх төрлийн гэмт хэрэг хамгийн их үйлдэгдсэн Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 7, 14, 16, 22 дугаар хороодын Засаг дарга нарт гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг ариулгуулахаар прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.