СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-01

МАН “Цахим нам" боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Өнөөдөр 102 жилийн ойн өдрөө МАН цахим нам болох зорилтоо хэрэгжүүлж, “Цахим нам 2.0” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Тус намын зүгээс 2017 онд цахим нам болох зорилт дэвшүүлж “Цахим нам 1.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тэгвэл өнөөдөр “Цахим нам 1.0” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, “Цахим нам 2.0” системийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж байгаа юм байна. МАН-ын “Цахим нам 2.0” систем нь намын гишүүнчлэлийн систем, дотоод үйл ажиллагааны E-office, хяналт удирдлагын систем, дуудлага мэдээллийн “Call center”, цахим сургалтын систем болон намын дэргэдэх “Тинк танк” байгууллагуудын судалгааны материал, ном товхимлуудын цахим хувилбар, цахим номын сан зэрэг олон үйлчилгээг өөртөө багтааснаараа онцлогтой. Энэхүү цахим шилжилтийг хийснээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран гишүүн бүрийнхээ идэвх оролцоог нэмэгдүүлэхээс гадна гишүүд хувь хүний манлайлал болон бусад бүх сэдвээр сургалтад хамрагдаж ур чадвараа дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Монгол Улсын хувьд интернэт хэрэглээгээрээ Азид төдийгүй дэлхийд тэргүүлдэг. Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оноос 4.2 хувиар өсч давхардсан тоогоор 4.4 саяд хүрсэн гэсэн тооцоо бий. Тиймээс МАН технологийн дэвшлийг ашиглан гишүүн бүртээ хүрч ажиллах, тэдний санал хүсэлтийг хүлээж авах, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд гишүүдийнхээ дуу хоолойг сонсох, сургалт болон олон нийтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах, нээлттэй, ил тод байх, боломжтой болж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.