СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-01

Дорнод-Манжуурын чиглэлд зорчигч тээврийн автобус явж эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сум - БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхэлжээ. 

Тус чиглэлд Монголын талаас Тал нутгийн хэрлэн ХХК, Хятадын талаас Хун Ен групп тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

Автобусаар зорчиход тавигдах шаардлага:

-Хилээр нэвтэрч буй иргэд (жолоочийн оролцуулан) 48 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээг үндэслэн аливаа ЭСЯ-ны Эрүүл мэндийн хуудас шаардахгүй нэвтэрнэ.
-Хилээр нэвтэрч буй иргэдэд ПСР шинжилгээ хийхгүй. Эрүүл мэндийн мэдүүлгийн мэдээлэлтэй 48 цагийн ПСР шинжилгээний сөрөг хариутай, гаалийн хорио цээрийн зөрчилгүй иргэдийг саадгүй нэвтрүүлнэ.
-Замын турш халдвар хамгааллын дэглэмийг сахин явна.

Тасалбарын үнэ:

Том хүн: 78,000 төгрөг /160 юань
Хүүхэд: 39,000 төгрөг /80 юань байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.