Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чех хооронд байгуулсан хэлэлцээр өнөөдөр буюу 2023.03.01-ний өдөр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр Чехэд ажиллаж, амьдарч буй 12 гаруй мянган иргэний нийгмийн баталгаа хангагдаж, тэтгэврээ шилжүүлэн авах боломж бүрдэж байгаа юм.
Монгол, Чехийн хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг тус улсын Төлөөлөгчдийн танхим болон УИХ соёрхон баталсан юм. Тус хэлэлцээр батлагдснаар Чехэд ажиллаж, амьдарч буй 12 гаруй мянган иргэний нийгмийн баталгаа хангагдаж, тэтгэврээ шилжүүлэн авах боломж нээгдэж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Монголын 20 мянга гаруй оюутан залуус Чех Улсад боловсрол, мэргэжил эзэмшсэн байна. Мөн Улаанбаатар-Прага хоорондын шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрджээ. Манай талаас тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ Прагт тавьжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.