СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-01

🔴LIVE: Б.Батцэцэг: Паспортын зөрчилтэй халимаг иргэнийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсаас гаргасан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

ОХУ-ын иргэн Батыр Боромангнаевыг Монгол Улсын хилээр нэвтрүүлээгүй шалтгааны талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өгөв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-ОХУ-ын иргэн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хүннү Эйр компанийн онгоцоор Монгол Улсад ирсэн. Гадаад паспортын хугацаа дууссан учир хилийн зурваст зургаа хоносон. Манай төрийн байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаж, баримт бичгийн зөрчилтэй ирсэн Халимаг иргэнийг улсын хилээр нэвтрүүлээгүй. Харин

Манай улс ямар олон улсын гэрээ конвенцод нэгдсэн байгааг нэн тэргүүнд баримтална. Засгийн газрын авч хэрэгжүүлж буй "Таван Ш" арга хэмжээний хувьд хэрэгт холбогдсон, яллагдагчаар татагдсан, интерполоор эрэн сурвалжилж буй үед гаднын улс орнууд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Мөн манай улс Дүрвэгсдийн олон улсын конвенцод нэгдээгүй бөгөөд тус халимаг иргэнд хүмүүнлэгийн бүхий л тусламжийг үзүүлсэн. Тус иргэн өөр улс руу явахыг хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул НҮБ-ын харьяа байгууллагуудад хандсан. Олон улсын гэрээ конвенцод тусгасны дагуу тус иргэний эрхийг зөрчөөгүй гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.111

pZda

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.