Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2023.03.01/ болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нар танилцууллаа.
Энэ үеэр манай улсын хил дээр "гацсан" Казахстан улсаас ирсэн иргэний асуудлыг тодрууллаа. Чингис хаан нисэх онгоцны буудалд гацаад байгаа Халимаг иргэн Батыр Батырович Алматы-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хоёрдугаар сарын 23-нд манай улсад ирсэн. Тэрбээр ОХУ-ын иргэн бөгөөд түүнийг хилийн дамжин өнгөрөх, түр байрлах байранд саатуулсан, эх орон руу нь буцаах ёстой гэх байр суурийг ХХЕГ-аас мэдээлсэн билээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Казахстан улаас ирсэн Халимагийн иргэн манай улс руу яагаад нэвтэрч чадахгүй болсон бэ гэвэл гадаад паспортын хүчинтэй хугацаа нь дууссанаас үүдэж саатсан. Дэлхийн аль улс хугацаа нь дууссан паспорттой иргэнийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх журамтай. Энэ нь Агаарын тээврийн яриа хэлэлцээрийн түвшинд зохицуулагдсан байдаг. Оргонол хүсэх бол тэс өөр ойлголт. Тухайн иргэн ийм хүсэлт гаргаагүй учраас олон улсын дагаж мөрдөж буй дүрмийн дагуу эх оронд нь буцаана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш зөв. Буцаах хэрэгтэй. Хууль бол хууль . Улсын хил дуртай болгоны дураар болдог зүйл биш. Тусгаар улс мөн л юм бол буцаа.
Манай зарим хөөрүү нөхдүүд оруул энэ тэр их тэнэгтэх юм.хугацаа нь дууссан паспортоор дэлхийн ямар ч улс оруулахгүй.шууд нутаг буцаадаг.өөрөө улстөрийн орогнол хүсээгүй.иймэрхүү төр улсыг доромжилсон нөхдүүдийг шууд хөөж явуул.