СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-01

Автомашинуудад RFID чип суулгаснаар ямар давуу тал үүсэх вэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа 1 сая гаруй тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажил эхэлж байна. Нийслэлийн төв уулзвар, гарцууд дээр орчин үеийн ухаалаг камерийн систем байршуулан, RFID уншигч төхөөрөмжүүдийг нийслэлийн 138 уулзвар, мөн бусад 161 цэгт 2022 оноос суурьшуулж эхэлжээ. 

Харин 2021 оноос Улаанбаатар хотын 200 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн өмчит 1000 гаруй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суулган туршаад, тодорхой хэмжээгээр сайжруулалт хийгдэж явсаар өдгөө цогцоор нь ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа аж. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд техникийн хяналтын цахим гэрчилгээг машин бүрт үнэ төлбөргүй суулгана. Жолооч нарын төлсөн албан журмын даатгалаас бүрдүүлсэн сангийн 13 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болжээ. Харин гуравдугаар сарын 01-ээс хойш орж ирсэн автомашинуудад төлбөртэй суулгахаар журамлажээ. 

1 сая гаруй тээврийн хэрэгсэлд RFID чип суулгаснаар дараах давуу талууд бий болно гэж үзэж байгаа аж. 

Нэгдүгээрт, иргэд өөрийн гар утсан дахь Smartcar, E-Mongolia зэрэг апп-уудаар замын нөхцөл байдлын мэдээллийг цаг минут тутамд авах боломжтой болно.

Хоёрдугаарт, зорчих хөдөлгөөнд оролцохдоо сонголттойгоор зорчих боломжтой болно. Нийтийн тээврийн чиглэл, маршрутыг заан, хаана явж байгаа, хэдэн цагт ирэх, ямар ямар автобусанд сууж болох, хэдэн минутын дараа ирэх зэрэг мэдээллийг эдгээр апп-уудаар дамжуулж олгоно.

Гуравдугаарт, шинээр хаагдсан болон түр хаасан замуудыг мэдээлэх гэсэн замын нөхцөл байдлын бүхий л мэдээллийг иргэд авдаг болох аж. 

Иргэдийн дунд энэхүү чипийг суулгаснаар тагнуулын үйл ажиллагаа явуулахад ашиглаж байна гэсэн хардлагатай байгаа. Энэ талаар Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг "Тухайн хүний бие дээр ямар нэгэн мэдээлэл дамжуулалтыг суулгахгүй. Уншигч төхөөрөмж маань зөвхөн зам болон төв уулзварууд дээр уншина. Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахаар олон улсын мэргэжлийн байгууллагуудын хяналтан доор хийгдэж буй. Уг асуудлаар Ерөнхий сайд, Хотын дарга нар өнгөрсөн зургадугаар сард Сингапур улс руу айлчлал хийсэн. Тиймээс иргэд маань хувийн мэдээлэл алдагдахаас айх зүйлгүй"  хэмээн тайлбар өглөө. 

Уг гэрчилгээг дэлхийн улс орнууд ашиглаад 20 жил болж байгаа бөгөөд БНХАУ, ОХУ, Сингапур зэрэг улс нь үүнтэй адил зарчмаар түгжрэлээ бууруулан, зорчих хөдөлгөөндөө менежмент хийсэн олон улсын жишиг болсон технологи юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (24)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.121.252

чип суулгаад түгжрэл буурна гэдэгт ер итгэхгүй байна. Дээрх тайлбарч тодорхой бус байна. Бүдүүлэг, дүрмээргүй явдаггүй хүмүүс дүүрэн байхад түгжрэл буурна гэдэг худлаа. Одоо байгаа машин нь багтаад чөлөөтэй явах замтай болсон цагт л түгжрэл буурна.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.221

Замын түгжрэл харах аппууд зөндөө. Тэр сингапур хятад орос орны хөгжилд монголын хөгжил дэвшил чэгчии хуруунд ч хүрэхгүй.

Болд
1 жилийн өмнө
202.55.188.102

За ёстой хэрэггүй юм бна бүгд апп орцонд бид хэрэглэж бгаа

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.164

enged tvgjirel arligan gewel looloo bnda

Зочин
1 жилийн өмнө
124.158.68.26

Ийм балай юм хийж мөнгө идэхээсээ ичээч зүгээрл уулзваруудад өөрчлөх хэрэгтэй яаж ч бодсон ийм зам дээр түгжрэл буурахгүй шүү

Жолооч
1 жилийн өмнө
202.126.90.89

Давуу тал харагдахгүй байна. Түгжрэлийн сайд мөнгө гусах гэж байна даа.

Дд
1 жилийн өмнө
66.181.161.43

За дэмий байхоо тагнаж чагнахгүй гэсэн баталгаа нь хаана бга юм бол түгжрэл автобус замын мэдээллийг маш амархан авч бга шүү иргэд

Zochin
1 жилийн өмнө
66.181.161.53

Iim hognuud awchirj yadag bnaa

Зочин
1 жилийн өмнө
103.212.118.232

Мөн хотын хөдөлгөөнд хэр оролцож байгаагаас шалтгаалаад зам ашигласны төлбөрийг ялгавартай авах хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
66.181.189.149

haana ochij suulgah we

Baterdene
1 жилийн өмнө
66.181.189.149

yaaj haana ochij suulgah we

Зочин
1 жилийн өмнө
122.201.31.243

Өөр юум хий хийх олон ажил байна

Зочин
1 жилийн өмнө
66.181.178.233

Олон замын сонголт бгаа би хараал тэгээл түгжрээд явна ямхрч давуу тал алга бдаг л зүйлс бна ямар ул ухаанаараа бодож олоовээ

Агий
1 жилийн өмнө
202.9.46.212

Ямарч төлөвлөлтгүй хот Авилгал хээл хахуулаар замбараагүй газар зарж хөрөнгөжсөн төрөөс төрсөн тэрбумтангуудын хар гайг иргэд хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөөр төлөх ёсгүй

солонго
1 жилийн өмнө
66.181.161.70

энэ түгжирэлд ямар ч нөлөө байхгүй замаа засаад гүүрэн гарц зам тавиад зарим нэг тойргийг 4н замын уулзвар болговол арай дээр санагдаж байна. жишээ нь баян бүрдийн тойрог хамгийн төвөгтэй тойрог 4н замын уулзвар болгож болдоггүй юмуу

ыббйыыбйыбй
1 жилийн өмнө
139.5.217.178

13 тэрбум төгрөгнөөс хэд нв чипны компаны эзний халаасруу ороо юм болдоо

Зочин
1 жилийн өмнө
202.9.47.17

Энэ цахим үнэмлэх гнгч Нийслэл,Цагдаа,Тагнуулын хэдэн дарга нарын 13тэрбумыг хувааж идэх нэг аргаас өөр юу ч биш Сингапурт 80д онд хэрэгжүүлж байсан хоцрогдсон хүний эрх эрх чөлөөнд халдсан хянах тагнах ,явсан км-ээр тооцож мөнгө хураах л систем Бүх нийтээрээ энэ цахим үнэмлэхийг авахгүй байх хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
192.82.88.27

ymarch davuu tal alga zamaa orogsog gvvr bari tegeel tvgjirel bgsan

Зочин
1 жилийн өмнө
1.145.114.17

Хар хорин захын баруун талаар урагш,сонсголонгийн замыг хойш орбит руу цаашилбал уулзваруудыг огтлолцдоггүй болгох өндөр зам барих гэх мэт бодит зүйл хийвэл түгжрэл буурна! Мөн торгуулиа хугацаанд нь төлбөл буурдаг,төлөхгүй бол өсдөг улмаар шүүхэд шилжиж албадан төлдөг болговол хэрэгтэй! Хөгжингүй орнуудын жишиг ийм л юм бна.

5243
1 жилийн өмнө
192.82.83.65

Хулгайчидаас хамгаалах юм болов уу давуу тал нь юу вэ өөрийн тээврийн хэрэгслийг өрөөлд өгч явуулаад хянах боломжтой юм болов уу? Түгжрэл бууруулахад нөлөөлөх нь юу л бол

Хэрэглэгч
1 жилийн өмнө
202.9.40.219

Тэртээ тэргүй ухаалаг утсаар ороод л замын хөдөлгөөнөө харчихна шүү дээ.

Нийтийн тээврээ хөгжүүл
1 жилийн өмнө
192.82.77.175

Нийтийн тээврээ л хөгжүүлэлдээ. Юун Чип суулгах, одоо түгжирч байгаа тээврийн хэрэгслүүд чинь Чиптэйгээ л түгжирнэ. Нийтийн тээврээ хөгжүүл! Нийтийн тээврээ хөгжүүл!!!

Зочин
1 жилийн өмнө
192.82.91.86

Түгжрэлд түй ч хамаагүй. Татвар торгууль юу юм. Электрон гавтай адил юм бна. Зүгээр тэр жишээ аваад байгаа улс орнуудын зам гүүр шиг болгочоод наад татвар торгууль гаваа ярь

Зочин
1 жилийн өмнө
192.82.78.114

Тэр чип маш хүчтэй соронзон долгион цацна хүний эрүүл мэндэд маш хортой Хараа муудах зүрхний хэвийн ажиллгагаа алдагдах гм Дээрээс нь тагнах үйл ажиллагааг нууцаар хийнэ Хүний эрх эрх чөлөөг бүдүүлгээр зөрчинө дөө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.