СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-03-01

Өнөөдрөөс эхлэн тав хоногийн турш иргэд музейгээр үнэгүй үйлчлүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 01-ний өдрөөс тав хоногийн турш /2023.03.01-2023.03.05/ бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Соёлын сайдын “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалаар энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Мөн дээрх өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин "Чингис хаан" үндэсний музей тусгай хөтөлбөрөөр ажиллах юм байна.

Энэ хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

-Монголын үндэсний музей- Өдөр бүр 09:00-18:00 цаг
-Байгалийн түүхийн музей- Мягмар-Ням гарагт 09:00-18:00 цаг
-Дүрслэх урлагийн музей- Өдөр бүр 09:30-16:30 цаг
-Чойжин ламын сүм музей- 10:00-16:30 цаг
-Театрын музей- Өдөр бүр 09:30-17:00 цаг
-Богд хааны ордон музей- Мягмар, лхагва гарагаас бусад өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд тус тус ажиллах юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.