Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлэл өглөө.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:
-Нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэгжлэг хийх ажиллагааг 143 объектод, хүний бие, эд зүйл, баримт бичигт нэгжлэг хийх ажиллагааг 408 удаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авч, мөн байгууллага, аж ахуйн нэгжээс 905 баримт материал гаргуулан аваад байна. УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан.
-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт
-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
-УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан
-УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байна.
Мөн нэр бүхий хуулийн этгээдийн 14 албан тушаалтан, 22 иргэн Эрүүгийн хэргийн зүйл заалтаар яллагдагчаар татагдаад байна.
-Зам тээврийн сайд асан 1
-Төрийн нарийн бичгийн дарга асан 2,
-Аймаг сумын Засаг дарга 2
-УИХ-ын гишүүний зөвлөх 1
-Гаалийн улсын байцаагч 12
-Хил хамгаалах байгууллагын ажилтан 4
-Авто тээврийн үндэсний төвийн ажилтан 4
-Боомтын захиргааны мэргэжилтэн 2
-ЭТТ ХК-ийн ажилтан 6
-Тавантолгой төмөр зам ХК-ийн 3 байна.
Хэргийг шалгах явцад 17 яллагдагчийг цагдан хорьсон бол одоо 8 хүн хоригдож байна. Хэргийг шалгах явцад нийт 17 хүнд цагдан хорих арга хэмжээ авснаас одоогоор найм нь хоригдож байна.
Үүнээс гадна улсын хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрөв, 26 яллагдагчид хувийн баталгаа авч, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал авсан нь тогтоогдсон учир 94 үл хөдлөх буюу орон сууцны 83, оффисын гурван талбай, таван зогсоол, гурван агуулах, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, таван газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкны зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бонд зэрэг хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлаад байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.