СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"IHC" койныг зах зээлд гаргасан Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

"IHC" койныг зах зээлд гаргасан Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ. 

Энэ талаар Б.Эрхэмбаяр өөрийн цахим хуудсандаа "...Дөнгөж сая намайг 30 хоног хорих шийдвэр гарлаа. Миний хувьд эмзэглээд, шоконд ороод сандарсан зүйл огт алга гэхдээ юун сайхан байх вэ дээ. 

Олон мянган хүн алдагдалд ороод явж байгаа нь үнэн. Хөрөнгийн зах зээл ийм л байдаг. Өсөлт, бууралт ээлжлэх нь энэ зах зээлийн жам. IHC-гийн ханш өсөөд, 10 төгрөг хүрээд буусан ч хүмүүс гомдоллосоор л байх болно. Монголчууд бид крипто зах зээлийг бүрэн ойлгоход дахиад хэдэн жил хэрэгтэй байхдаа туулах ёстой замаараа л явж байна. Крипто бол хувьцаа биш. Миний хувьд IHC-г "Их Бит" компаниас хамааралгүйгээр үнэ ханш дээш доош хөдөлдөг, бүрэн утгаараа төвлөрсөн бус засаглал, санхүүгийн систем болтол нь явах болно" хэмээн бичжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.