СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-28

Алтан Овоо, Шилийн богдын чиглэл дэх замын хяналт, шалгалт шинийн 15 хүртэл үргэлжилнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Сар шинийн баярын үеэр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо өмнөх жилүүдэд эрс нэмэгджээ. Тодруулбал, 5000 гаруй тээврийн хэрэгсэл, 20-30 мянга орчим иргэд очиж, энэ хэрээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, хэргүүд ихээр үйлдэгддэг байна.

Энэ оны Сар шинийн баярын өдрүүдэд төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд хайрханыг зорин 3000 гаруй тээврийн хэрэгсэл, 15 мянга орчим иргэн очжээ.

Иймд Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван, аюулгүй зорчих, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдыг цагийн менежментийн дагуу зургаан цэгт хяналтын пост гарган ажиллажээ. Энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 зөрчил бүртгэгдсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн Алтан овоо, Шилийн богдын чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөнд шинийн 15-ныг хүртэлх хугацаанд хяналт тавьж, цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллахаа мэдэгдлээ.

Иргэд та бүхэн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, замын нөхцөлд хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх, байгаль орчныг бохирдуулж, хор хохирол учруулахаас урьдчилан сэргийлж аялахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.140

arxi gudarj ywah sonirholtoi zolbin golognuudiig zamaas n butsaah heregtei hezee haana zogsoh n medegdxgui seg untsgaachaad yaasan zorigtoi ywtsgaadag yum hen durtai n ywaad bdg gazar bish shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.