СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-28

Халимаг иргэний гадаад паспортын хугацаа дууссан учир хилээр нэвтрүүлээгүй, цаашид хэрхэхийг албаныхан шийднэ гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

ОХУ-ын Халимаг Улсын иргэн В.Баатар Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал дээр тав хонож байгаа юм. Тэрээр уг асуудлаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн бөгөөд улс төрийн орогнол хүссэн ч оруулахгүй байна гэж мэдэгдсэн юм. Уг асуудлын талаар холбогдох байгууллагуудаас дараах тайлбарыг өгч байна. 

Тэрбээр "Хилийн алба намайг нэвтрүүлэхгүй байна. Би "Чингис хаан" нисэх онгоцны буудалд дөрөв дэх өдрөө саатаж байна. Өнөөдөр намайг Казахстан руу албадан буцаахыг оролдлоо. Тэд намайг татаж, чангаан хүрэмийг минь урах шахлаа. Өчигдөр би Монгол Улсын хилийн албаны даргад хандаж, албадан гаргахыг хойшлуулахыг хүссэн өргөдөл илгээсэн. Улмаар пүрэв гараг хүртэл хойшлуулж байна гэсэн хариу авсан.

Би Монголоос улс төрийн орогнол хүсэх гэж ирсэн. Гэхдээ тэд миний өнгөрсөн хугацаанд хийж байсан үйл ажиллагаануудыг судалсан бололтой. Би Оросын эрх баригчдын эсрэг олон жилийн турш Ойрад-Монгол болон бусад үндэсний цөөнх иргэдийн эрхийн төлөө дуугарч ирсэн. Харин Монголчууд Оросын эрх баригчдад таалагдах зүйл хийх гэж байгаа бололтой" гэсэн юм.

Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "ОХУ-ын иргэн хугацаа нь дууссан хүчин төгөлдөр бус паспорттой орж ирэх гэж оролдсон. Энэ нь хилийн баримт бичгийн зөрчил гэсэн үг. Тиймээс олон улсын гэрээ конвенцын дагуу буцаах шаардлага тавьсан боловч өөрөө буцахгүй гэсэн юм билээ. Энэ асуудал нь хилийн зөрчлийн асуудал тул Хил хамгаалах ерөнхий газраас тодруулаарай. Албан ёсны улс төрийн орогнол хүсээгүй, энэ хүний асуудлаар холбогдох байгууллагууд нь ярилцаж шийдээ гаргах байх" гэлээ. 

Харин Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад "Алматы-Улаанбаатар чиглэлийн "Хүннү Эйр" компанийн онгоцоор хоёрдугаар сарын 23-нд ирсэн ОХУ-ын иргэн байгаа. Тухайн иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа нь хоёрдугаар сарын 22-ны өдөр дууссан байсан.

Хүчин төгөлдөр бус бичиг баримтаар улсын хил нэвтрүүлэх боломжгүй. Монгол Улсын хууль тогтоомжоор хүчин төгөлдөр бичиг баримттайгаар улсын хилээр шалгаж, нэвтрүүлэх чиг үүрэгтэй. Гэтэл тухайн иргэний бичиг баримт нь хүчин төгөлдөр бус байсан учраас хил дээр саатуулсан. Түүнийг буцаах ёстой.

Улс төрийн орогнол хүссэн эсэхийг бид мэдэхгүй. Манай ХХЕГ-т орогнол хүсэх хүсэлт хүлээж авахгүй. Тийм чиг үүрэг ч байхгүй. ХХЕГ зөвхөн хилээр нэвтрэхэд шалгах, нэвтрүүлэх үүрэгтэй гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.101

Оросын тал яагаад хүчингүй пасспортаар нааш нэвтрүүлэв гэдэг сонин байна. Ийм нөхцөлд буцаах нь зөв байх.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.155

Дүрвэгч хэзээ пасдорттай явж байсан юм бэ

Зочин
2 жилийн өмнө
192.82.72.17

Хүчингүй паспорттой ирчээд улсыг дотоодод нь үймүүлсэн өөдгүй муу цагаач вэ. Хүчингүй үнэмлэхтэй байж улсын хилийг хууль зөрчин нэвтрэх гэж дайрсан даварсан халимаг биднийг дээрэлхэх санаатай. Энэ нөхрийг буцаах ёстой, бах мэлхийний Одбаярын захиалга биз

Od bayr
2 жилийн өмнө
64.119.18.21

Nad shig DUTAARA YNHAM oroh geed bn uuu

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.49

Элэг нэгтэндээ ээлтэи хандах ёстои шүү. Өвөг дээдэсээ бодох ёстои. НҮБ иин гишүүн орны хувьд Даинаас дүрвэж баигаа хүмүүст туслах үүрэгтэи орон шүү. Хар хаирцагны бодлогдоо элэг нэгтэндээ араи уян бодлог явуулах ёстои шүү.

Зочин
2 жилийн өмнө
213.55.226.235

Muslimuud ihedvel amgan taivangui bolno. Tsusand n bdg , ah duugiin huuheduud geradeg

Зочин
2 жилийн өмнө
64.119.20.227

Оруулаад л мөшгих үйо ажиллагаагаа хийгээчдээ… ашгүй томоохон сенсаацтай ажил гарлаашдээ та нарт ккк

Tumur Damdin
2 жилийн өмнө
64.119.20.227

Оруулаад мөшгин шалгаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.