Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл ялгавартай байгаа талаар МҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
-ҮСХ-ноос Монголчуудын дундаж цалинг 1,500,000 төгрөгөөр зарлаж байгаа боловч бодит байдал дээр 1,190,000 төгрөг байна.
Бага дунд орлоготой залуу гэр бүл орон сууц авах нь үнэхээр хүнд, бэрхшээлтэй болсон. Хотын төвийн байрууд метр квадрат нь 5-7 сая, хотоос зайдуу нь 2-3 сая төгрөг байна. Засгийн газраас бага дунд орлоготой иргэдийг орон сууцанд хамруулах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх сард багтаж нэмэх шаардлагатай. Цагийн хөлс 1 ам.доллар байна. Үүнийг жил бүр нэмж 1,5 ам. доллар гэх мэтээр өсгөх саналыг бид тавьж байсан. БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 7 ам.доллар байдаг. Тиймдээ ч хөдөлмөр эрхлэх насныхан гадагшаа явж ажил хийж байна. Төрийн алба тун удахгүй хүний нөөцийн дутагдалд орно. Ажил хийх хүн олдохгүй байгаагаа халамж хавтгайрсантай холбож болохгүй.
Таван ам бүлтэй айл сард 1,6 сая төгрөгтэй байснаар наад захын хүнсний хэрэгцээгээ хангана. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа нь өөрөөсөө гадна үр хүүхдээ ч тэжээх боломжгүй байна. Нэг хүн багадаа 620 мянган төгрөгтэй байж л өөрийн хэрэглээг арай ядан хангана.
Эрдэнэс Таван толгой ХК-ийн хувьцааг ард иргэддээ олгох шаардлага маш их ирж байгаа ба МҮЭХ ч үүнийг дэмжиж байна. Хувьцааны ногдол ашгаас тогтмол хүртэж, ард түмэн ч хяналт тавьдаг тогтолцоо руу шилжмээр байна. 2024 он хүртэл төмөр зам барихад зарцуулсан, өр зээлтэй гэдэг шалтгаан хэлж хувьцааны ашиг өгөхгүй байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.