Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багийн “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хатаалгын гуравдугаар хэсэг шатаж байна гэх дуудлага хоёрдугаар сарын 27-ны өдрийн 20:32 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу алба хаагчид тус газарт очиход 3.5х40 метрийн хэмжээтэй, 18-23 тн хатаалгын зуух дотор шахмал түлш шатаж байжээ. Улмаар 21:05 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21:50 цагт бүрэн унтраасан талаар Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.