СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орчны бохирдлыг бууруулах хорооны дарга Б.Бат-Эрдэнийн өөрөө өөртөө тавьсан дүн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ сар шинийн өдрүүдэд "Чингис хаан" нисэх онгоцны буудал дээр гэнэтийн шалгалт хийж, гадна орчинд үүссэн тортог, тоосжилт нь тус байгууллагын менежментийг хариуцаж байгаа япон удирдлагуудын ажлын хариуцлагагүй байдалтай холбоотой хэмээн хугацаатай үүрэг даалгавар өгсөн билээ. 

Хугацаатай үүрэг хүлээсэн "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" (НУБИЭ) ХХК-ийн япон удирдлагууд хариу тайлбар хийн, "Нисэх буудлын цэвэрлэгээтэй холбоотой асуудлыг гэрээ цуцлах хэмжээнд тайлбарлаж буйд харамсаж байгаа"-гаа илэрхийлсэн. Тэдний ингэж адрах нь уг нь зөв юм. Угтаа бол "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын ойр орчимд үүссэн тоосыг биш юмаа гэхэд, тортог бол яах аргагүй Байгаль орчны сайдын ажлын үзүүлэлт муу байгаатай шууд холбоотой юм. 

Түүнчлэн, хаврын урь орж байгаа энэ үед Улаанбаатар хотынхон өвлийн турш ямархуу хорт утаагаар амьсгалж байсан нь хөр цасны доороос ил гарч ирлээ. Улаанбаатар хотын цардмал замаас ч зузаан тортгийг гудамж талбай, өвлийн турш гадаа тавьсан автомашинуудаас харж болж байна. Сайжруулсан түлш хэмээх сайжирдаггүй түлшээр өвөлжин амьсгалсан нийслэлчүүд энэ өвөл ханиаднаас салахгүй байсанд гайхах зүйлгүй байжээ. Бид өвөлжин ийм аймшигтай зүйлээр амьсгалсныг хаврын улирал бидэнд бодитоор харуулж өглөө. 

Энэ бүхэн Байгаль орчны сайдын ажлын үзүүлэлттэй шууд холбоотой. Учир нь БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ бол Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажилладаг. Товчхондоо, Улаанбаатарын утааг багасгах ажлыг толгойлдог гэсэн үг. Энэ өвөл утаа улам нэмэгдсэн нь түүний ажилд "Муу" үнэлгээ өгөх хангалттай нотолгоо юм. Монголчууд хорт утаагаар амьсгалж байгаа нь түүний ажлын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. 

Иймд салхиар туугдан урагш нүүж нисэх онгоцны буудлыг хучсан тортог, тоосжилт болон хөр цаснаас цухуйн гарч ирсэн тортогны үе бол түүний ажилд тавьсан дүн юм. Харамсалтай нь, Б.Бат-Эрдэнэ Олон улсын нисэх онгоцны буудлын тоосыг гараараа арчингаа өөрөө өөрийнхөө ажилд дүн тавьчихлаа. Уг нь тэр энэ мэт тоос тортог ярих бус, нисэхийн салбарын либералчлал яриад явж байх ёстой хүн юмсан. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.