СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Хүүхдийн төв сувилал”-д туслах хандивын аянд иргэдээс шилжүүлсэн мөнгийг хувьдаа ашиглажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны хоёрдугаар сарын 20-24-ний хооронд гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгажээ.

Гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 823 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 818 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-;
-Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн газрын байршлыг өөрчилж тус компанийн захирал “С”-аас 5.000.000 төгрөгийг авсан, бусадтай хамтран төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх.
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.