СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Улаанбаатар хотын эдийн засгийн форум” болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 88.7 хувьтай байжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд хийж байгаа Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-ийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн  гэрлэн дохиотой 138 уулзварын 354 байршил, дөрвөн пост, оношилгооны таван төвд нийт 455 ширхэг радио давтамж тодорхойлох RFID уншигч төхөөрөмж, 1036 ширхэг уншигч антенн суурилуулан энэ оны эхний улиралд багтаан хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байна

Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хот нийтийн аж ахуй болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг есөн дүүрэгт зохион байгуулсан. Энэ удаад 13,600 гаруй байгууллагын ажилчин, албан хаагчид оролцож 513 мянган ам метр талбайн 889 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Дараагийн цэвэрлэгээг хуваарийн дагуу дөрөвдүгээр сард зохион байгуулна. Цас ханзрах үеэр задгай хог хаягдал их гарах тул дүүргийн удирдлагууд, холбогдох газрууд үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн халиа тошин, шар усны үер болох эрсдэлээс сэргийлэхээр холбогдох байгууллагууд бэлтгэл ханган ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, үүнд хяналт тавих арга хэмжээ авснаар асалт 98.3 хувьд хүрч дээшилсэн” гэлээ.

Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Тухайлбал,

-“Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ыг зохион байгуулах ажлын хэсэг, төлөвлөгөө боловсруулж танилцуулах.
-Форумын агуулга, сэдэв, танилцуулгыг боловсруулан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоог хангаж, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулах бэлтгэл хангах.
-Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг хуваарийн дагуу өндөр түвшинд зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах.
-Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх ажлыг эрчимжүүлэх.
-Шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх.
-Халиа тошин ихээр үүсдэг байршлуудад үерийн хамгаалалтын барилга байгууламж дээр баригдсан гүүр, гүүрэн байгууламжид үзлэг шалгалт зохион байгуулан, стандартыг мөрдүүлэх.
-Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд Замын хөдөлгөөний нэгдсэн системийн ажлуудыг эрчимжүүлэх зэрэг үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.