СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гар утсыг нь дээрэмдэж, интернэт банкнаас нь их хэмжээний мөнгө шилжүүлсэн этгээдүүдийг баривчилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Бусдын гар утсыг дээрэмдэн интернэт банкнаас нь их хэмжээний мөнгө шилжүүлсэн этгээдүүдийг баривчилжээ. 

Тодруулбал, “Үл таних 20-25 орчим насны хоёр эрэгтэй хүн гар утсыг нь маань дээрэмдэхдээ айлган сүрдүүлж, утасны код гаргуулан авч, данснаас 18.500.000 төгрөгийг авсан байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагийн үед бүртгэгджээ. 

Тус мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажилласан байна.

Шалгалтын явцад 22 настай У, 19 настай Б нар нь бүлэглэн гар утас дээрэмдэн, интернэт банкны кодыг шинээр өөрчлөн дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлэн, тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутаг руу оргон зугтах гэж байхад нь баривчилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.