СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-27

Газрын тухай багц хуулийг буцаан татахаар болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар болон бусад албаныхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулга хийжээ. Энэ асуудлаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийв.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:

-Нийслэлийн Ерөнхий төлөвлөлттэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдтай санал солилцлоо. Энэ хүрээнд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийн асуудлаар тодорхой шийдвэр гаргаж, алхам хийх, 2040 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөг энэ ондоо багтаан батлуулах шийдэлд хүрлээ. Нийслэлийн гол асуудал бол газрын асуудал байдаг. Иймд өргөн барьсан хуулийн асуудлыг зохицуулж, төлөвлөлт хийгдсэн газруудад газар олгодог болох шийдэлд хүрээд байна. Тиймээс

Мөн хөдөө орон нутгийн иргэд газрын хууль дээр шүүмжлэлтэй ханддаг.Малчдын эрх зөрчигдсөн байна гэдгийг хөдөөгийн иргэд хэлж байгаа. Түүнчлэн энэ хууль батлагдвал уул уурхайг дэмжих юм байна гэж ч олон иргэд санал шүүмжлэл хэлж байна. Иймээс УИХ-д өргөн барьсан Газрын долоон багц хуулийг эгүүлэн татахаар болсон.

Төлөвлөлтийн дагуу газар олголт хийх ёстой. Өөрөөр хэлбэл,. Хөдөө орон нутгийн иргэд газраа хамгаалахын тулд ганц арга хэрэглэж байна. Энэ нь тусгай хэрэгцээт газар нутагт авдаг. Үүнийг шинэ хуульд үндсэндээ байхгүй болгосон. Сум дундын хадлангийн газрыг тусгай хэрэгцээнд авна гэсэн байгаа. Мөн өвөлжөө, хаваржааны асуудлыг хөндөж буй бол хотод дахин төлөвлөлтийн асуудал үүсэж байгаа. Ойрын үед нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулна. Үүнд иргэдийн санал, асуулгыг авна гэж тооцоолж байна.

Нэмж мэдээлэл болгож хэлэхэд, замуудын төлөвлөлт хийгдэнэ. Ингэхдээ Сэлбийн гол дагуу зам тавигдана. Туулын гол дагуу зам тавигдах бол, нэгдүгээр хороолол ТЭЦ-4-ийн арын замуудыг өргөтгөнө. Ингэхээр кольцо замууд үүсэж эхэлнэ. Яармагийн замыг ТЭЦ4-ийн уулзвар буюу Сэлбээр орж ирж буй замтай холбох төлөвлөлт хийгдэнэ. Эцэслэн шийдвэрлээгүй байна. Ирэх намар гэхэд энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж тооцоолж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.