Украин болон ОХУ-ын хооронд дайн дэгдээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Орос улсын энэхүү үйлдлийг Монголын хэсэг залуус эсэргүүцэж, “No war” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Тэгвэл эдгээр залуус /2023.02.24/-ний өдөр нийслэлд буй "Жуков"-ын хөшөө зэрэг дурсгалуудыг буулгахыг шаардсан юм. Тэгвэл тус асуудалтай холбогдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэл өгөв.
ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн атташе Татъяна Сятчихина:
-Хэсэг бүлэг өдөөн хатгагчид Жуковын хөшөөг эвдлэн сүйтгэсэн мэт зургийг интернэтээр тарааж, агуу маршил Жуковыг гутаан доромжилсон үйлдэл хийхийг уриалсан. Жуков ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар төдийгүй БНМАУ-ын баатар гэдгийг хэлэхийг хүсэж байна. Халхын голын байлдаанд түүний оруулсан хувь нэмрийг одоо ч Монгол Улсын иргэд сайн мэднэ. Жуковын гүйцэтгэсэн үүрэг Халх голд болсон үйл явдал түүхийн ач холбогдлыг сөргөөр эргэн харахыг уриалж байгаа нь хоёр орны хамтын түүхийг мушгин гуйвуулах гэсэн илт оролдлого юм. Ийм үйлдлийн үр дагавар нь Европын зарим орны жишээ дээр харагддаг. Тэнд зөвхөн хөшөө дурсгал төдийгүй, цэргийн оршуулгын газрыг ч бузарладаг. Ялалтын баярт зориулсан арга хэмжээ өдөөн хатгалгад өртдөг.
Түүхийг хуурамчаар тайлбарлаж байгаа нь дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг зориудаар харлуулж тус дайны үр дүнг эргэн харахыг уриалахад хүргэж байна. Нацистуудын хамсаатнууд баатрын хэмжээнд хүндлэгдэж байна. Энэхүү нөхцөлд Монгол Улсын иргэд Ялалтын баярт зориулсан арга хэмжээнүүдэд үргэлж оролцож, түүхийг гуйвуулах нь хүлээн зөвшөөрөгдөх зүйл биш юм. Бидний хамтын түүхэнд Жуковын гүйцэтгэсэн үүрэгт хүндэтгэлтэй хандаж байгаа нь Монголд дээрх байр суурь харш гэдгийг нотлон харуулж байна. Жуковын хөшөөг зориудаар эвдэлсэн гэх худал мэдээлэл тараасан нь Монгол Улсын иргэдийн сэтгэлийг түгшээх ноцтой явдал болсон гэж бид тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Энэ үйл явдлыг өндөр настай иргэд ихээхэн хүндээр туссан гэдгийг хэлмээр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөшөө ямар гай болоод байгаа юм бол алга дарам газар нь тийм чухал болоод бн уу газрын төлөө тэмцэх гээд байгаа бол алдагдах гэж байгаа газар луу очиж үзээ
Залуусаа Монгол улс төвийг сахьсан улс. Украйн, Орос хоёр улсыг дайнаа зогсоо гэж адил уриал. Үндэс яс,хэл соёлыг адил хүндэтгэн үз гэж уриал. Монгол орноо хөгжүүлье.
Новшнууд. Удахгүй тэд будаа болно.
тэнэг юмнууд юмдаа.Залуучууд ном зохиол уншиж тархиа цэнэглэж байгаач.Хэний ачаар бид нар сайхан амьдарч байгаа билээдээ.эх орон газар нутагтай сайхан л амьдарч бнадаа.
Орост Бат хааны хөшөө байдаг юм болов уу?
Энэ залууст арга хэмжээ авах хэрэгтэй Жуков бол монголчуудын төлөө тулалдсан юм