СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-27

Автомашинд үнэгүй чип суулгах ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажлыг гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан. RFID чипийг тээврийн хэрэгсэлд суурилуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулна.

Чипийг үнэгүй суурилуулах бөгөөд импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр төлбөрөө төлж авна. Тэгэхээр тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг бүх асуудлыг энэ системээр шийдвэрлэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.