"Гуравдугаар сарын 1-нээс үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлнэ" хэмээн УБЕГ-аас мэдээлэв.
Иргэд ирэх сарын 1-нээс дээрх хоёр төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалах болж байна. Цахим гадаад паспорт чиптэй, хилийн шалган нэвтрүүлэх ажилтнаар штамп даруулахгүйгээр сканердаад гарч, орно. Монгол Улс гадаад паспортоо анх удаа өөрсдөө хэвлэх бөгөөд 42 хуудастай, үнийн хувьд өөрчлөгдөхгүй байх аж.
Манай улс олон улсын иргэний нисэхийн байгууллагын/ИКАО/ нийтийн түлхүүрийн санд элсэн орсноор олон улсын стандартад, нийцсэн өндөр нууцлал бүхий цахим гадаад паспортыг ашиглах боломжтой болжээ.
"Иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа бол заавал цахим паспортоор солих шаардлагагүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.