Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс зүүн зүгт 70 км зайд Хайрхан багийн Лүнгийн рашаан гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба хоёрдугаар сарын 25-ны 15:48 цагт хүлээн авсан байна.
Түймрийг энэ сарын 26-ны өдрийн 01:35 цагт цурамд оруулсан бөгөөд 02.26-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баяндун сумын Засаг даргын Тамгын газар, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 86000 га талбай шатжээ.
Хаврын хуурайшилт эхэлж, салхины эрчим нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн хайнга хаясан чүдэнз, үнс нурам, гал цогоос үүдэлтэй гал түймрийн эрсдэлээс болгоомжлохыг холбогдох албаныхан анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.