“Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн хэмээн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас зарласан хууль тогтоогчдын нэг болох УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг яллагдагчаар татах тогтоол НПГ-аас баталжээ.
Өмнөговь аймгаас сонгогдсон, тус аймгийн Засаг даргаар 2016-2020 онд ажиллаж байсан түүнийг ийнхүү яллагдагчаар татах болсон үндэслэл нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосонтой холбоотой гэнэ.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-тай холбоотой үйлдлийг нарийвчлан шалгах явцад Н.Наранбаатартай холбоотой, Засаг дарга байхдаа хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал үүсгэж нүүрс тээвэрлүүлсэн гэх нотлох баримтууд гарч ирсэн учраас яллагдагчаар татах тогтоол баталсан юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.