Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 2, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 41 иргэнийг гаргаж, 300 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Багануур дүүрэгт автомашин цасанд сууж эвдэрсэн, шатахуун дууссан гэсэн 2 дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж хоёр автомашиныг татан гаргаж 7 том хүн, 5 хүүхдийг аварч, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.
Иймд иргэдэд гал түймрийн аюул болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
- Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх,
- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
- Зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж хяналтгүй орхихгүй байх,
- Шингэрүүлсэн хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах,
- Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх,
- Холын замд шөнө оройн цагаар гарахгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
- Баталгаат зам гүүрээр зорчих, зам товчлон гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх
- Дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.