Улаанбаатар хот орчмоор зөөлөн салхитай. 3-5 хэм хүйтэн байна.
2023 оны хоёрдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд болон өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 5-8 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 3-5 хэм хүйтэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.