СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-02-21

Hip Hop artist Doid-ийн "Red" цомог маргаашнаас онлайн хөгжмийн дэлгүүрүүдээр цацагдана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Hip Hop artist Doid буюу Доржнанжид 2021 онд “Love” хэмээх анхны уран бүтээлээ сонсогч, үзэгчдэдээ хүргэж байсан. Тэгвэл уран бүтээлч Doid шинэ цомгоо /2 сарын 22/ бүх онлайн хөгжмийн дэлгүүрүүдээр цацах гэж байна.

Doid-ийн “Love” нь үнэхээр шинэлэг сонирхолтой байж чадсан юм. Түүний эхний цомгийн клипнүүд өөр хоорондоо уялдаа холбоотой байж "Хайр"-ыг өөрийн өнцгөөр харуулдаг. “Love” дууны төгсгөлд …I’ll show you something code is Red... гэж хэлдэг нь дараагийн цомгийг нэрээ үзэгч, сонсогчдод өгүүлж байжээ.

Шинэ цомгийг "Red"гэж нэрлэсэн нь хачирхалтай. Цомгийн зураг нь маш хүчтэй хурц өнгө төрхтэй, цусанд будагдсан байгаа нь энэ цомогт хайрын дуу байхгүй гэдгийг харуулах мэт.

"Red" цомог ямар утга санааг илэрхийлэх гэж байна вэ? гэдэг нь түүний сонсогчдын анхаарлыг ихээр татах нь дамжиггүй. Энэ бүхний тайллыг сонсогч та бүхэн 2-р сарын 22-нд Apple music, Spotify зэрэг онлайн хөгжмийн дэлгүүрээс хүлээн аваарай.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.