XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.
Төрийн ордонд ахмад дайчин, төр, нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, зохиолч, яруу найрагч, малчин, цагдаагийн генерал, багш, барилгачин, эмч гээд 81-99 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.
Төрийн золголтод оролцсон ахмадууд:
-Цэрэнгийн Чимэдцэрэн /Ахмад дайчин/
-Дашийн Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан/
-Жигжидийн Гунгаадаш /Алдарт эх/
-Тангадын Галсан /Зохиолч, яруу найрагч/
-Дамдингаагийн Чулуу /Малчин/
-Баастын Пүрэв /Цагдаагийн хошууч генерал/
-Лосолын Цэрэннадмид /Багш/
-Дунхарын Түмэн /Барилгачин/
-Хайдавын Гэлэгжамц /Бөөрний эмч/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.