Сар шинийн баярын өдрүүдэд хотын захын хорооллыг чиглэсэн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний эрчим нэмэгддэг.
Баярын өдрүүдэд хотын төв орчмын замын хөдөлгөөн саарч, хотын зах /Нисэх, Яармаг, Баянхошуу, Толгойт, Зүүнсалаа, Бэлх, Жигжид, Дамбадаржаа, Долоон буудал, Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эх, Улиастай, Гачуурт / руу чиглэсэн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний эрчим нэмэгддэг.
Тээврийн цагдаагийн албанаас энэ чиглэлийн гудамж, талбайн замын хөдөлгөөнд 1500 гаруй алба хаагч, 24 цагийн турш хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллахаар болжээ. Гэр хороолол руу чиглэсэн хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримталж, аль болох эгнээ байраа солихгүй, зэргэлдээ нутаг дэвсгэрээр зорчихгүй байхыг ТЦА-наас уриалсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.