Төв талбай дээр шинийн нэгний өглөө "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ноос "Бидэнд баярлах шалтгаан байхгүй" нэртэй жагсаал зохион байгуулна гэж энэ сарын 14-ний өдөр мэдэгдээд байсан. Тус холбооноос БГД-ийн Засаг даргын А37 дугаар захирамжаар 100 гаруй иргэд амьдралын эх үүсвэргүй болж байгааг тул ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэхээр болсон гэж мэдээлэл өгөөд байсан юм. Тэгвэл тус жагсаалыг зохион байгуулахгүй гэж өнөөдөр дахин хэвлэлийн хурал зарлав.
ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны УЗ-ийн гишүүн н.Отгонбаяр:
-Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар бүх ТҮЦ-ийг ачих А35 захирамжийг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Энэхүү захирамжаа хоёрдугаар сарын 14-нд цуцалсан байна. Ингэснээр бүх ТҮЦ-ийг хоморголон ачих нь буруу юм байна гэж үзжээ. ТҮЦ-үүдийг хэрхэн цэгцлэх талаар ажлын хэсгээрээ ярилцахаар болсон байна.
Бүх ТҮЦ-ийг хоморголон ачих захирамж хүчингүй болсон тул шинийн нэгэнд "Бидэнд баярлах шалтгаан байхгүй" нэртэй жагсаал цуглаан зохион байгуулахгүй болсноо мэдэгдэж байна.
GS25 болон CU-ийг ТҮЦ-тэй андуурч холбоод байх шиг байна. Монгол Улсад найман нэрийн болон зургаан нэрийн хүнсний дэлгүүрүүд 00:00 цагт хаадаг. Гэтэл GS25, гаднын сүлжээ дэлгүүрүүд 24 цагаар архи, согтууруулах ундаа зараад байгаа нь шударга бус гэдгийг бид өмнөх хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. ж байгаа юм. ТҮЦ-ийнхэн бид тэдэнтэй барьцаагүй. Иргэд зөвөөр ойлгохыг хүсэж байна.
ТҮЦ ажиллуулж амьдарч байгаа хүмүүс үндэсний үйлдвэрлэгч, импортлогч болъё гээд төсөл хөтөлбөрүүдэд оролцохоор олддоггүй. ТҮЦ-ийг цэгцлэх нь зөв, гэхдээ эргэн тойронд хог хаяад байгаа нь иргэдийн ухамсрын асуудал. Бид эргэн тойрноо цэвэрлэдэг. Нийслэлийн хот тохижилтын газраас ТҮЦ-ийн орчимд хогийн сав тавиулдаггүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.