СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зарим нутагт цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

2023 оны 02-р сарын 17-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна. 

Өнөө маргаашдаа говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Хэнтийн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн хойд болон өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар  цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -37...-42 градус,  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -28...-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11...-16 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчмоор -17...-22 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр -2...+3 градус,  Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчим, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

2023 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 

19-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 19-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчим болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3...+2 градус, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.