СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-02-17

“Улаан ном”-д бүртгэгдсэн цоохор ирвэс агнажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий 2 иргэн цоохор ирвэсний арьс, толгойг тээвэрлэн авч явж байсныг илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Нэр бүхий хоёр иргэн цоохор ирвэсийг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс агнаж, түүхий эдийг гадаадын иргэнд өндөр үнээр худалдах зорилгоор худалдан авагч хайж байсан нь тогтоогджээ.

Цоохор ирвэс нь дэлхий дээр 3500 орчим тоо толгой байдгаас Монгол Улсад 1000 орчим тоологдож “Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор, экологийн өндөр ач холбогдолтой амьтан юм.

Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд зааснаар цоохор ирвэсийг хүйсээс нь хамаарч 11.200.000-13.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. 

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 26.000.000 /хорин зургаан сая/ орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.

Ирвэс агнах нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.