Хилчид хил орчмын нутаг дэвсгэрт байсан 854 тооны малыг малчдад хүлээлгэн өгчээ.
Өнгөрсөн 7 хоногт Дорноговь аймгийн Замын-Үүд, Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Дорнод аймгийн Халхгол, Увс аймгийн Сагил, Баруунтуруун сумдын хил орчмын нутаг дэвсгэрийн иргэдийн 854 тооны мал бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлж, иргэдэд учирч болох 865 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажиллажээ.
Хилийн зурваст малаа хариулгагүй орхисон 14 хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, малыг хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.