Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн А/39 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-ийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Улаанбаатар хотноо 2023 оны хоёрдугаар сарын 16, 17-ны өдөр ажиллан БНСУ-ын талтай агаарын харилцааны уулзалт, хэлэлцээ хийн, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ удаагийн уулзалтаар талууд нислэгийн давтамж, багтаамж нэмэх, шинэ чиглэл нээх, карго нислэгийн давтамж нэмэх, агаарын тээврийн салбарт хамтарч ажиллах зэрэг хамтын ажиллагааны өргөн сэдвээр яриа хэлэлцээ хийж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Нислэгийн давтамж, багтаамж нэмэх чиглэлээр
Шинэ чиглэл нээх талаар
Монголын агаарын тээвэрлэгчид БНСУ-ын “Инчёон” олон улсын нисэх буудал, “Гимхэ” олон улсын нисэх буудлаас бусад БНСУ-ын олон улсын нисэх буудлуудаас нислэг үйлдэх хүсэлтэй байгааг харгалзан шинэ цэг тохиролцох тухай саналыг БНСУ-ын талд танилцуулсан. БНСУ-ын тал уг саналыг хүлээн авч, агаарын тээвэрлэгчид цэг сонгох боломжийг олгох зорилгоор “Инчёон” олон улсын нисэх буудал болон “Гимхэ” олон улсын нисэх буудлаас бусад 3 орон нутгийн нисэх буудлаас тус бүр 600 багтаамжтай 3 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцоод байна. Мөн МУ-ын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийг дэмжих салбар болгох зорилго тавин ажиллаж байгаатай холбогдуулан орон нутгийн Ховд, Даланзадгад, Чойбалсан хотуудыг агаарын харилцааны хэлэлцээрт цэгээр нэмж тохирох саналыг танилцуулж, харилцан шинэ 3 чиглэл нээх зарчмаар хамтран ажиллахаар боллоо.
Цаашид Карго нислэгийн давтамж нэмэх, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа талууд онцлон тэмдэглэж, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон бусад боломжит байгууллагуудын хөрөнгө оруулалт болон туслалцаатайгаар Монгол Улсын орон нутгийн нисэх буудлуудыг 4C болгох төслийг хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо.
БНСУ-ын талаас Газар, дэд бүтэц, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын газрын дарга Ким Ёонг Күүк, Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Ким Нам Гон, Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дэд дарга Ким Жин Хэ, Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн орлогч дарга Ким Дэй Юнг, орчуулагч Сонг Жэ Ун, орчуулагч А.Хонгорзул нар оролцлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.