Цагдаагийн байгууллагаас хүн амины гэмт хэргийн талаар мэдээлэл өгөв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр:
-2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудлын өрөөнд нас барсан хүн байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 27 настай Н гэгч нь 32 настай С гэгчийг архидан согтуурсны улмаас хоолойг нь боож амь насыг хохироогоод зугтсан байсан. Тус хэргийг үйлдсэн этгээдийг Улаанбаатар хотоос гарах гэж байхад нь цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж баривчилсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.