СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-02-16

ТҮЦ дээрэмдсэн 15-21 насны бүлэг этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-т 5-6 бүлэг этгээд энэ сарын 14-15-нд шилжих шөнө 01:30 цагийн орчимд орж, хулгай болон дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг НЦУГ-ын МШГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15-21 настай бөгөөд өмнө нь олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан худалдаа эрхлэгчдийг өөрийн өмчийн орон байр, албан байгууллагадаа хяналтын камер байршуулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн дээрх гэмт хэрэгт холбогдсон холбогдогч нар дунд насанд хүрээгүй хүүхдүүд байгаа учир эцэг эхчүүдийг хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.