Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олон 300 дахь хагалгаагаа амжилттай хийжээ. Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг 2021 оны хоёрдугаар сарын 8-нд Төрийн соёрхол хүртсэн билээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах баг арван жилийн өмнө арвуулаа байсан бол өдгөө 22 эмч, мэргэжилтнээс бүрджээ. Түүнчлэн эрхтэн шилжүүлэх төвийг өөрийн гэсэн байртай болгох асуудлыг үндэсний багийн ахлагч Д.Баян-Өндөр Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийг УНТЭ-т ажиллах үеэр танилцуулсан байна.
Одоогийн байдлаар
Тиймээс Эрхтэн шилжүүлэх төвийг зориулалтын байртай болгох асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.