СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн банканд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай үргэлжилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банкны” гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Улаанбаатар чуулгын байранд болж байна.

Хэлэлцүүлэгт прокурор 6, яллагдагч 58, иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 15, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 98 оролцогч болон ажиглагчаар 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцож байна. 

Хөгжлийн Банканд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатараас 14 өмгөөлөгч татгалзаж, үдээс өмнөх хэлэлцүүлгийг түр хойшлуулаад байсан бол Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс тухайн өмгөөлөгчдийн татгалзал үндэслэлгүй байна хэмээн үзэж, урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр болсон юм.

Харин хуралдаанд оролцож буй өмгөөлөгч П.Одонтунгалаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2 дахь хэсэгт үндэслэн хэлэлцүүлгийг хаалттай явуулах санал гаргасан юм. Тус хүсэлтийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзсэн хэлэлцүүлгийг хаалттай журмаар үргэлжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.