СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бусдын байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах хэрэг үйлдсэн иргэдийг тогтоожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гражаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтыг явуулахад дуудлага өгсөн Т нь 2023 оны хоёрдугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны зуслангийн байранд хууль бусаар нэвтэрч, хулгай хийх үед тус айлын дохиолол дуугарчээ. Улмаар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг орхин зугтаж, тээврийн хэрэгслээ хулгайд алдсан мэтээр зохиомол байдлыг бий болгосон байна.

Бусдын байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах хэргийг Т, Ш нар нь бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.