2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Архангай аймагт Ардчилсан нам олонх болж, Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар Засаг даргаар Д.Золжаргал томилогдож байв. Гэвч тус нам дотроо хагаран, дараа жил нь Засаг даргыг огцруулж, 2021 оны наймдугаар сард М.Батжаргал тохоон томилогдож байв.
М.Батжаргалаас үүдэлтэй хагарал улам гүнзгийрч, Архангай аймгийн Ардчилсан нам бодитойгоор хоёр хуваагдсанаас олонхын засаглалаа Монгол ардын намд алдаж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Архангай аймгийн Засаг даргаар Б.Цэрэннадмид томилогдож, өнөөдөр ажлаа хүлээж авсан байна.
Тодорхой хэлбэл, аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон зарим төлөөлөгч МАН-ын гишүүн болсноор Архангай аймагт МАН олонх болж, ийнхүү Засаг даргаа томилжээ.
Улс төрийн намын тухай хуульд сонгогдсон төлөөлөгч дөрвөн жил тус намынхаа гишүүнчлэлтэй хэвээр байх, сольж болдоггүй хатуу заалт оруулахгүй бол энэ мэт бусармаг зүйл улс төрд өнөө хүртэл гарсаар байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.