Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 29,844, мөрдөн байцаалтын 2,646 хэрэгт хяналт тавьжээ.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129, өмчлөх эрхийн эсрэг 67, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, хүний амьд явах эрхийн эсрэг 5, хүрээлэн байгаа орчны эсрэг 9, авлига албан тушаалын 7, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 2, нийт 312 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас:
-Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Т, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, яаралтай дархлаажуулалт гэх нэрийдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, бусдад 778,560 ам.долларын давуу байдал бий болгож үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
-Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн
-УИХ-ын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
-Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан А нь ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, компаниудын зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.