СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-15

🔴LIVE: Зөвлөлдөх санал асуулгын оролцогчид: Мянга хүрэхгүй хүн амтай 19 сум байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт 21 аймгийн 800 орчим төлөөлөгч оролцож байна. Та бүхэнд оролцогчдын байр суурийг та бүхэнд хүргэе. 

"Бүх нийт боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвсэлийн зохицуулагч Д.Тунгалаг: 

-Салбар хуралдааны модератороор оролцож байна. Улс орныг чухал асуудлыг, тухайлбал экспортын талаар улс төрчид юм уу, эдийн засагчид хэлэлцэн шийдвэрлэх албагүй. Эгэл жирийн хүмүүст нарийн, гүнзгий мэдээлэл байхгүй боловч, энэ тал дээр өөрийн байр суурийг (үйлдвэр байгуулж, залуусыг ажлын байртай болгох хэрэгтэй) илэрхийлэх эрхтэй. Энэ утгаараа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа зөвлөлд санал асуулга өгөөжтэй, сонирхолтой болж байна. Жишээ нь, нэг оролцогч "Хотоос хөдөө рүү шилжин амьдрахад дэд бүтцээс эхлээд бүх зүйл боломжтой байна. Гагцхүү дулаан хангамж гэх зэрэг хүнийг тав тухтай амьдруулах зүйлс дутагдалтай байна" хэмээн байр сууриа илэрхийлж байна. 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Д.Буянхишиг: 

-Улс эх орны хэмжээний томоохон асуудлуудаар эрдэмтэн, мэргэд илтгэл тавьж, оролцогчдын хүсэн хүлээсэн асуултуудад хариулсан сайхан хэлэлцүүлэг болж байна. Өчигдөр харин нэг зүйлд хариулт авч чадсангүй, сэтгэл дундуур байлаа. Тэр нь, ҮХНӨ-өөр Эрдэнэт, Дархан хотуудыг хотын статустай болгосон. Эрх зүйн хувьд ямар байгаа талаар асуулт асуугаад хариулт авч чадсангүй. 

1000 хүрэхгүй хүн амтай 16 сум байдаг юм байна. Гэтэл манай Баян-Өндөр сум 100 мянган хүн амтай шүү дээ. Тиймээс бүтэц, зохион байгуулалт дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн саналаа өглөө. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.